Шууд Chart

Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-02-07 18:06:11

Энэ сарын 5-нд Мэндцэцэн ӨЭМТ-д сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдаж, Ухань хотоос ирсэн  гэдгээ холбогдох албаныхан мэдээллэсэн иргэн Б-г ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Ингэхдээ шинэ коронавирусийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 6-нд 01 цаг орчимд хүргүүлсэн.  Шинжилгээний хариу 24 цагийн дараа гардаг. Тэгвэл "Шинжилгээний хариу сөрөг гарч, шинэ коронавирусын халдваргүй болох нь тогтоогдсон" болохыг дөнгөж сая Орхон аймгийн ЭМГ-ын дарга Ц.МӨНХЦЭЦЭГ дуулгалаа.

Иймд ард иргэд урьдчилан сэргийлэх амны хаалт, ариутгалыг тогтмол хэрэглэж, тайван байхыг зөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй