Цагаан ордны тэргүүн Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Америкийн төлөөлөгчдийн болон сенатын танхимууд явуулаад байгаа. Тэгвэл өчигдөр буюу баасан гарагт Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг буруутган шүүх хуралд гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн хоёр ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа мэдээлжээ. Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Украйны асуудлыг хариуцсан шинжээчээр ажилладаг Александр Виндман болон Европ дахь Америкийн элчин сайд Гордон Сондланд нар үүрэгтээ ажлаасаа чөлөөлөгджээ. Гордон Сондланд 2018 оноос эхлэн Европын орнууд дахь Америкийн элчин сайдаар ажиллаж эхэлсэн төдийгүй 2019 оны 11 дүгээр сард тэрээр ерөнхийлөгч Дональд Трампыг буруутган шүүх хуралд гэрчээр оролцсон юм.
Харин Александр Виндман 2018 оноос Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд ажиллаж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэх хэргийн гэрч болж, олонд танигдсан юм. Дональд Трампын энэхүү шийдвэр нь түүний эсрэг зогссон хэнийг ч хүлцэн тэвчихгүй гэдгийг харуулж байгаа үйлдэл гэж зарим хэвлэлд онцолсон байна. Цагаан ордоны тэргүүн түүний эсрэг мэдүүлэг өгсөн албан хаагчдад сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаасаа буулгах эсэх санал хураалтыг тус улсын төлөөлөгчдийн танхим болон сенатын танхим хэлэлцэж дуусаад байгаа.
Ардчилсан намын олонхийг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампыг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж албан тушаалаасаа нь буулгахыг дэмжсэн бол Бүгд Найрамдах намын олонхийг бүрдүүлэгч Сенат Дональд Трампад оногдуулсан хэргийг хүчингүй болгож, цагаан ордны тэргүүнийг цагаатгасан юм. Хэдийгээр Ерөнхийлөгч Дональд Трампад импечмент оногдуулах буюу буруутган шүүх үйл явц дуусаад байгаа ч энэ хэргийн эргэн тойронд олны анхаарлыг татсан үйл явдлууд ийнхүү өрнөсөөр байна.
| Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хоёр ажилтнаа халжээ | ||
| Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.