Шууд Chart

Антарктид 18.3 хэм хүрч дулаарчээ

2020-02-08 17:38:15

Антарктид дулааны хэм 18.3 –д хүрсэн тохиолдол анх удаагаа бүртгэгдээд  байна. Дэлхийн дулаарлаас үүдэн Өмнөд Туйлын мөс хурдацтай хайлсаар байгааг эрдэмтэд анхааруулжээ. 

2015 онд Антарктид дулааны хэм 17.5 хүрч байсан тохиолдол  байдаг. Тэгвэл энэхүү түүхэн дээд амжилт ахин шинэчлэгдээд байна. Пүрэв гарагт Аргентин улсын судалгааны бааз  Антарктидад дулааны хэм 18.3 –д  хүрч, 2015 оныхоос 0.8 хэмээр илүү дулаараад байгааг мэдээлжээ.

Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас ч энэхүү үйл явдлыг баталж, бүртгэсэн авсан байна.  Өмнөд Туйлын баруун хойд хэсэгт орших Антарктидын хойг нь дулаарал хамгийн хурдацтай явагдаж байгаа бүс нутгаар нэрлэгддэг. Өнгөрсөн 50 жилийн дотор Өмнөд Туйлын дулаан 3 хэмээр нэмэгдсэн гэж үзэж байгаа бол  өнгөрсөн 12 жилийн хугацаанд тус тивийн мөсөн голууд улам ч хурдацтайгаар хайлах болжээ.

Эрдэмтэд  дэлхийн дулаарлаас үүдэн өмнөд туйлын мөс хайлж, далайн тэнгисийн усны түвшин ирэх зуунд багадаа 3 метрээр нэмэгдэнэ гэдгийг мөн анхааруулж байгаа.

Сонирхуулахад, 2019 оны 6 дугаар сард Арктикийн бүсэд мөн л ер бусын дулаан ажиглагдсан юм. Арктикийн хамгийн хойд хэсэг болох  Элсмир аралд 21 хэм хүрч дулаарсан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Антарктид 18.3 хэм хүрч дулаарчээ  
Үзсэн: 2572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-09 00:40
Убпаласд мөнхнаран ээж залбирал байнга болдог
Зочин [127.0.0.xxx] 2020-02-09 00:39
Мөнхнаран ээж фесбүүк грүпэд нэгдэж дэлхийн дулаарлын эсрэг нэгдяа

Бидэнтэй нэгдээрэй