Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотойгоор олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүй байгааг анхааруулжээ. Хятад улсад шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс хойш амны хаалтын эрэлт 100 дахин нэмэгдээд байна.
Швейцарын Женев хотноо Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдэгдлийг хийсэн байна. Энэ үеэр тэрээр олон улсын хэмжээнд халдварт өвчнөөс хамгаалах хувцас, хэрэгслийн хомсдол үүсэж болзошгүй байгааг анхааруулжээ. Үүн дотор амны хаалт буюу маск багтаж байгаа юм. Тедрос Аданом халдварт өвчнөөс хамгаалах эрүүл мэндийн хэрэглэлийн үнэ 20 дахин өсөөд байгааг хэлснээс гадна олон улсын хэмжээн дэх амны хаалт болон амьсгалын аппаратын нөөц Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон түнш байгууллагуудын хэрэгцээнд хүрэлцэхээргүй байгааг анхааруулсан юм.
Тэрээр мөн халдварт өвчинтэй тэмцэж буй эрүүл мэндийн ажилчдыг шаардлагатай эмнэлгийн хэрэглэлээр хангахыг юун түрүүнд чухалчилж байгааг онцолжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас улс орнуудыг эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа эмнэлгийн бараа бүтээгдэхүүн, хэрэглэлийн хангамжийг шударга, зүй зохистойгоор зохион байгуулахыг уриалж, зах зээл дэх тэнцвэрт байдлыг хадгалахыг хичээж хэрэгтэйг хэлсэн байна. Сонирхуулахад, дэлхийн тэргүүлэх 15 судалгааны байгууллага эрүүл мэндийн үйлчилгээ нь тааруу улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа юм. Япон, АНУ, Хонгконг болон Тайландын их сургуулиуд болон эрүүл мэндийн судалгааны байгууллагад багтаж байна.
| Олон улсын хэмжээнд амны хаалтын хомстол үүсэж болзошгүйг анхаарууллаа | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.