Шууд Chart

Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг сөрөг хүчний тэргүүн сонгуульд өрсөлдөнө

2020-02-08 18:31:17

Өмнөд Солонгост 4 дүгээр сарын 15-нд бүх нийтийн сонгууль явагдана. Харин тус улсын хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний тэргүүн Хван Гёан баасан гарагт Сөүл хотод мэдэгдэл хийх үеэрээ,  сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байгааг зарлажээ. Тэрээр Сөүл хотын төвийн Жонно дүүрэгт өрсөлдөхөө мэдэгдсэн нь мөн л олны анхаарлыг татжээ. Учир нь   энэ дүүрэг нь хамгийн ширүүн өрсөлдөөн явагддаг тойрог гэгддэг, мөн  энэ тойргийн ялагчдаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тохиолдол цөөнгүй юм.

Солонгосын Эрх Чөлөө намын тэргүүн Хван Гёан  ерөнхийлөгч асан  Пак Гын-Хегийн үед ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Мөн тэрээр ерөнхийлөгчийн  албыг ч гэсэн түр хугацаанд хашиж байсан туршлагатай улс төрч. Хван Гёан нь өнөөгийн ерөнхийлөгч Мүүн Жэ инийг хүчтэй шүүмжлэгч  нэгэн юм. Тэрээр эдийн засгийн өсөлт саармагжсан, Умард Солонгостой өрнүүлж байсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд орсон нь  Мүүн Жэ инийн засаг захиргааны муу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг байна. Тэрээр Жонно дүүрэгт засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан намын нэр дэвшигч, ерөнхий сайд асан Ли Нак Ёнтай өрсөлдөх юм. Дээрх хоёр улс төрчийг 2020 оны Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй  өрсөлдөгч гэж шинжээчид харж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг сөрөг хүчний тэргүүн сонгуульд өрсөлдөнө  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй