Шууд Chart

Кристина Коч сансарт хамгийн удаан хугацаагаар аялсан эмэгтэй боллоо

2020-02-09 11:09:32

Америкийн Сансар Судлалын агентлаг болох НАСА-гийн сансрын нисэгч Кристина Коч сансарт хамгийн удаан хугацаагаар аялсан эмэгтэй болоод байна. Тэрээр сансрын даалгавраа амжилттай дуусгаж, эх дэлхийдээ эргэн ирээд байгаа юм.

Оросын Союз сансрын хөлөг Казахстан улсын нутаг дэвсгэрт олон улсын цагаар 09:12 минутад газардсан байна. Энэ хөлгөөр Америкийн Сансар Судлалын Агентлаг болох НАСА-гийн нисгэгч эмэгтэй болох Кристина Коч эх дэлхийдээ эргэн ирж байгаа юм. Тэрээр Олон Улсын Сансрын Станц дээр 328 өдрийн турш байрлаж, сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй нисгэгчээр тодроод байна. Үүнээс өмнө Америкийн эмэгтэй сансрын нисгэгч Пегги Уитсон олон улсын сансрын станц дээр хамгийн удаан ажилласан эмэгтэй гэгдэж байсан юм. Тэрээр 289 өдрийг Олон улсын сансрын станц дээр өнгөрүүлж байсан юм.

Шинэ амжилтыг тогтоогоод байгаа Кристина Коч эх дэлхий дээр газардаад удаагүй хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа маш их догдолж, баяртай байгаагаа хэлжээ. Коч олон улсын сансрын станцад байрлаж байх хугацаандаа 223 сая км аялал хийсэн байна. Энэ нь дэлхийгээс сар хүртэл 219 удаа аялал хийсэнтэй дүйцэхүйц ээ юм. Союз хөлгөөр түүнтэй хамт Европын Сансрын Агентлагийн нисгэгч Лука Пармитано, Оросын нисгэгч Александр Скворцов нар хамт иржээ. Тэд Казахстаны төвийн бүсэд газарджээ. Кристина Кочийн 11 сар орчим хугацаанд Олон улсын Сансрын станц дээр байрлаж байхдаа задгай сансарт ажиллах даалгаварт мөн оролцсон юм.

Тэрээр хамтрагчийнхаа хамт Олон улсын сансрын станцын гадна байрлах цахилгааны хяналтын гэмтсэн төхөөрөмжийг авч, шинийг ахин суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Долоон цагийн турш задгай сансарт ажилласан юм.  Харин хүн төрөлхтний түүхэнд хамгийн удаан хугацаанд сансарт байрласан сансрын нисгэгч бол Валерий Поляков юм.  Тэрээр 1995-аас 1994 оны хооронд олон улсын сансрын станц дээр 437 өдрийн турш байрлаж, дээд амжилтыг тогтоож байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кристина Коч сансарт хамгийн удаан хугацаагаар аялсан эмэгтэй боллоо  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй