Шууд Chart

Италид хурдны галт тэрэг осолджээ

2020-02-09 15:00:17

Италийн Лоди гэх мужид хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон байна. Энэ ослын үеэр хоёр зоригч амиа алджээ. Осол Лоди мужийн Казальпустерленго гэх жижиг хотод гарсан байна. Энэ хот  нь Италийн хойд хэсэг, Милан хотоос зүүн өмнөд зүгт 30 милийн зайд байрладаг юм. Өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч, осолдох үеэр  хоёр  үйлчлэгч  амиа  алдсанаас гадна 28 зорчигч  хүнд, хөнгөн төрлийн гэмтлийг авчээ. Италийн албаныхан пүрэв гарагийн өглөө галт тэрэг замаасаа гарч, осолдсон гэдгийг мэдээлжээ.

Тус улсын Төмөр Замын Сүлжээний албаныхны өгсөн мэдээллээр тус галт тэрэг Миланаас Салерно хотын зүгт зорчиж байсан юм. Орон нутгийн цагаар 5:30 минутад Ливрага гэх гал тэрэгний зогсоолын ойролцоо замаасаа гарч, унажээ. Энэхүү ослоос үүдэн тухайн бүсийн галт тэрэгний үйлчилгээ хэсэг хугацаанд саатаж, хойшлогдоход хүрчээ. Милан болон Болонья хотын хоорондох хурдны галт тэрэгний шугам 2008 оны 12-р сард нээгдсэн юм. Энэ шугамаар зорчигч галт тэрэгнүүд 300 км цаг хүртэл хурдлах чадалтай. Харин осолдсон галт тэрэг хэдэн км цагийн хурдтай явж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италид хурдны галт тэрэг осолджээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй