Шууд Chart

Хорь гаруй хүний аминд хүрсэн Тайланд цэргийг цагдаа нар буудан хороожээ

2020-02-09 17:12:48

Хорь гаруй хүний аминд хүрч, 30 хүнийг шархдуулсан халдлага Тайланд улсын Накхон Ратчасима мужид болсон юм.Тайландын зүүн хойд зүгт байрлах энэ мужийн цэргийн бааз руу буутай этгээд бямба гарагт  гал нээсэн байна. Үүний дараагаар халдлага үйлдэгч ойролцоох худалдааны төв рүү очиж, энгийн иргэд рүү гал нээж эхэлжээ. Уг халдлагыг үйлдэгч нь Тайландын армийн албан хаагч гэдгийг тогтоогоод байгаа юм.  Цагдаа нар галт зэвсгээр өөрийгөө бүрэн тоноглосон этгээдийн халдлагыг зогсоох, баривчлах ажиллагааг эхэлснээс хойш 12 цагийн дараа мөрдөн хайх ажиллагаа зогссон байна. Цагдаагийн албаныхан халдлага үйлдэгчийг ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 09 цагт буудан хороосон талаар албан ёсоор мэдээлжээ.

Image result for Thailand-Soldier Shooting

Тайландын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч энэхүү харуусалтай үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ, “ерөнхийдөө армийн албан хаагч бүр галт зэвсгийг чадмаг эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ халдлагыг үйлдсэн этгээд илүү чадварлаг нэгэн байлаа” гэж ярьсан байна.  Тайланд цэрэг ямар зорилгоор ийнхүү иргэд болон армийн нөхөд рүүгээ халдсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа юм. Зарим хэвлэлүүд Тайланд цэрэг ахлахтайгаа маргалдсаны дараагаар энэхүү халдлагыг үйлджээ гэж бичжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорь гаруй хүний аминд хүрсэн Тайланд цэргийг цагдаа нар буудан хороожээ  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй