Шууд Chart

Төв аймгийн өрхийн эмнэлгүүд 0-5 настай хүүхдийг гэрээр нь үзлэг хийж байна

2020-02-10 09:01:23

Төв аймгийн өрх сумын эрүүл мэндийн төвүүд батлагдсан хуваарийн дагуу 0-5 настай хүүхдийн гэрийн эргэлтийг тогмтол хийснээр томуу томуу төст өвчний дэгдэлтээс сэргийлэх алхам болж байгааг албаныхан тайлбарлаж байна.

Харин 2,3,4,9 сартай хүүхдийн вакциныг оочер дараалал үүсгэхгүй байхаар зохицуулан өрхийн эмнэлэгүүд дээр хийж байна.

Долоо хоногтоо аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхэд товлолт вакцинаа хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Багийн хүүхдүүд өрхийнхөө эрүүл мэндийн төвд хийлгэж байгаа болохоор одоогоор оочер дараалал үүсэх нь гайгүй болсон. Хэрэв оочер ихтэй бол оочер хамаарахгүй шууд үйлчилгээг үзүүлэн явуулж байгааг эмч нар хэлж байна.

Зөвхөн Баруун Зуунмод ӨЭМТ өнгөрсөн хоёр хоногт 40 гаруй хүүхдийг гэрийн эргэлтээр үзэж шаардлагатай арга хэмжээг авч, зөвлөгөө мэдээллийг хүргэжээ. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд долоо хоног бүр 300-400 хүүхдийг гэрийн эргэлтээр үзэж байгаа гэсэн үг юм. 

Гэхдээ иргэд амны хаалттай үйлчүүлж орж ирэхдээ гараа ариутгах ёстой гэдгээ мартах ёсгүй юм.  Энэ нь ямар ч халдварт өвчнөөс урьчдилан сэргийлэх чухал алхам болдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн өрхийн эмнэлгүүд 0-5 настай хүүхдийг гэрээр нь үзлэг хийж байна  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй