Шууд Chart

Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулыг хөөргөжээ

2020-02-10 11:40:54

Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулах зорилго бүхий хиймэл дагуулыг өчигдөр хөөргөсөн байна. Энэ хиймэл дагуулыг тагнуулын мэдээллээс гадна байгалийн гамшгийн дараах хохирлын үнэлгээг гаргахад мөн ашиглах юм.

Японы өмнө зүгийн Кагошима мужийн Танэгашима Сансрын Төвөөс “H2A” нэртэй пуужинг ням гарагийн 10:34 минутад хөөргөсөн байна. Удалгүй дэлхийн тойрог замд амжилттай хүрсэн энэ пуужинд  тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулыг суурилуулсан байжээ. Японы засгийн газрын дээрх хиймэл дагуул тойрог замаас дэлхийн гадаргуун зургийг өндөр нягтаршилтай авч чадах юм. Шинэ хиймэл дагуул Умард Солонгосын пуужин хөөргөлтийн талбайн зургийг авч, тагнуулын мэдээлэл цуглуулах үндсэн зорилготойгоос гадна байгалийн гамшгийн дараах нөхцөл байдлыг тандан судлахад мөн ашиглагдана. Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглах нийт 7 хиймэл дагуулыг хөөргөөд байгаа юм.

Дээрх 7 хиймэл дагуулын 5 нь радиолоцакийн аргаар буюу цаг агаарын нөхцөл байдал, өдөр, шөнийг харгалзахгүй зураг авдаг байна. Японы засгийн газар дээрх хиймэл дагуулуудын үйл ажиллагааны зардалд 12 тэрбум гаруй ам.долларыг аль хэдийн зарцуулаад байгаа бол шинэ хиймэл дагуулыг бүтээх төсөлд нэмэлтээр 318 сая ам.долларыг зарцуулжээ.  Өчигдөр өглөө хөөргөсөн хиймэл дагуулыг анх 1-р сарын 27-нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын нөхцөл байдал болон хөөргөлтийн төхөөрөмжийн гэмтлээс үүдэн хойшлуулаад байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулыг хөөргөжээ   
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй