![](/uploads/201001/news/thumb/.png)
Монгол орны нийт нутгаар цаг уурын хүндрэл малчид, ард иргэдийн аж амьдралд хүндээр нөлөөлж эхэлсэн. Тэгвэл олон улсын шинжээчид манай оронд удахгүй ажиллахаар болжээ. Шинжээчдийн дүгнэлтийн дагуу олон улсын улаан загалмайн нийгэмлэгийнхэн Монгол Улсад тусламжийн цуваа илгээх эсэхээ шийдвэрлэх юм байна. Монгол орны 19 аймгийн 198 сум гамшгийн байдалтай байна. Сүүлийн арван жилд тохиолдоогүй цаг уурын цочир хүйтрэл Өмнөговь аймгийн хэмжээнд л гэхэд нутгийн 90 хувь нь цасанд дарагдсан, 40 гаруй мянган мал хорогдчихоод байгаа юм. Улаан загалмайн нийгэмлэг нийт ард иргэдэд хандаж, хүнд хэцүү бэрхийг хамтдаа туулах уриалга гаргалаа. Нийт нутгийн хэмжээнд өвөл эхэлсээр 1.7 сая гаруй мал хорогдсон тоо байна. “Хариу нэхээгүй тус” хэмээх аянд монгол иргэн бүрийг оролцож, чадах чинээгээрээ хандив өргөхийг улаан загалмайнхан хүсч байна. Одоогоор тус нийгэмлэг Финланд улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хандивласан 70 сая төгрөгийн өртөг бүхий дулаан хувцасыг авчраад байгаа гэж байна. Харин хөдөө орон нутагт хүргэхэд замын зардлын хөрөнгө байхгүйгээс одоог хүртэл саатаад байгаа юм байна. Нөгөөтэйгүүр олон улсын шинжээчдийн багийг тэд урьжээ. Шинжээчдийн багийн дүгнэлтээс шалтгаалан Олон Улсын улаан загалмайн нийгэмлэгээс тухайн улсад тусламж үзүүлэх эсэхээ шийдвэрлэдэг юм байна.
Монгол орны өвөлжилтийн байдлыг олон улсын шинжээчид судална | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.