Шууд Chart

Ховд аймагт яруу найрагчид ажиллав

2014-03-26 13:43:41

Ховд аймагт “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдүүдийг номонд дуртай болгох зорилгоор Монгол Улсын шилдэг зохиолч, яруу найрагчдыг аймагтаа урьж, сургуулиудад яриа танилцуулга хийх арга хэмжээг үе шаттай зохион байгууллаа.

Энэ удаад СГЗ, зохиолч, яруу найрагч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Хүрэлбаатар, Д.Нацагдоржийн шагналт, "Цог" сэтгүүлийн эрхлэгч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэ-Очир, "Болор цом"-ын дэд байр, яруу найрагч М.Билэгсайхан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн захирал Б.Золбаяр нарыг урьж ирүүлэн 17 сумын Ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчтай уулзалт, ярилцлага хийлгэлээ. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ховд аймагт яруу найрагчид ажиллав   
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй