Шууд Chart

Японы 2,7 сая ам.долларын санхүүжилттэй төсөл таван аймагт хэрэгжинэ

2020-02-10 12:49:24

Дэлхийн банкны менежментийн дор Японы нийгмийн хөгжлийн сангийн 2,7 сая ам.долларын санхүүжилттэй төсөл таван аймагт хэрэгжинэ.

Хүүхдийг ивээх сан орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийг Дэлхийн банкны менежментийн дор Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Говьсүмбэр аймагт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх үүднээс орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл Говьсүмбэр  аймгийн Сүмбэр, Шивээговь суманд хэрэгжиж эхэллээ.

Уг шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, сонгогдсон сумдын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлж, сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрдэлтэй өсвөр насны хүүхэд, залуучууд сурлагын амжилтаа нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмших юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы 2,7 сая ам.долларын санхүүжилттэй төсөл таван аймагт хэрэгжинэ  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй