Сансар огторгуй гээч нууц нь үл тайлагдах мэт гайхамшигт ертөнц. Тэнд орших од, гараг эрхэс үзэсгэлэнтэй бөгөөд хосгүй гоо сайхныг илэрхийлэгч хэмээн одон орон судлаачид үздэг. Тэдгээр гараг эрхэс бидний амьдран буй дэлхийн байнгын дагуул болсон сарны оронд хөршлөн оршвол бидэнд хэрхэн харагдах бол. Оросын Одон орон судлалын "Роскосмос" агентлаг нарны аймагт орших гарагууд дэлхийн дагуул байсан бол хэрхэх талаар төсөөлөл бүхий богино хэмжээний киног бүтээжээ.
Энэхүү киноноос нарны аймагт орших гараг ертөнцүүд энгийн нүдээр хэрхэн харагдаж, дэлхийн нарыг тойрох замдаа хэрхэхийг үзэж болно гэж киног бүтээгчид өгүүлж байна. Асар том Бархасбадь, Буд, Ангараг зэрэг гарагууд сарны оронд байсан бол хэрхэн харагдахыг эндээс үзнэ үү?
Сарны оронд Санчир гараг байсан бол... | ||
Үзсэн: 3606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.