Шууд Chart

Австралийн Сидней хотод 30 жилийн хугацаанд ажиглагдаагүй ширүүн бороо орлоо

2020-02-10 16:02:45

Австралийн Сидней хотод  өнгөрсөн 30 жилийн хугацаанд ажиглагдаагүй  усархаг, ширүүн бороо орсон байна. Их хэмжээний борооны улмаас үер болж, хотын зам талбай хаагдахад хүрчээ.

Австралийн цаг уурын мэргэжилтнүүд өнгөрсөн 4 өдрийн дотор Сидней хотод 391 миллиметр хур тунадас унасан гэдгийг мэдээлжээ. Их хэмжээний усархаг ширүүн борооны улмаас зам талбай хаагдахад хүрсэн учраас аюулгүй байдлын албаныхан Сидней хотын оршин суугчдыг аль болохоор орон гэртээ байхыг уриалсан байна. Ширүүн борооноос үүдэн олон мянган айл өрхийн цахилгаан тасалдаад байгааг орон нутгийн албаныхан мөн мэдээлжээ.  Ирэх өдрүүдэд ахин бороо орох төлөвтэй байгааг мөн анхааруулжээ. Аюулгүй байдлын албаныхан Сидней хотод л гэхэд 200 орчим хүнийг үер, усны аюулаас авран хамгаалах даалгаврыг гүйцэтгэжээ. 

Тус хотын нам доор газар амьдардаг оршин суугчдыг орон гэрээ орхин аюулгүй газар руу нүүхийг  хотын захиргаанаас шаарджээ. Ийнхүү их хэмжээний бороо Сидней хотод үер усны аюулыг бий болгоод байгаа ч гэсэн Шинэ Өмнөд Уэльс мужийн гал түймрийг намжаахад ихээхэн тус нэмэр болж байгааг олон улсын хэвлэлүүдэд мөн онцолсон байна. Өнгөрсөн саруудад Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужуудад олон арван гал түймэр гарч, одоог хүртэл бүрэн унтраагүй байгаа юм .

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн Сидней хотод 30 жилийн хугацаанд ажиглагдаагүй ширүүн бороо орлоо   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй