Ирланд улсад парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Сонгуулийн дүн мэдээ эцсийн байдлаар гараагүй байгаа ч Шинн Фейн нам бусад улс төрийн хүчнээсээ илүү өндөр саналыг аваад байгаа мэдээлэл байна. Гэхдээ аль ч улс төрийн хүчин үнэмлэхүй ялалтыг байгуулж чадахааргүй байгаа учраас эвслийн засгийн газар байгуулах асуудал аль хэдийн яригдаад эхэлжээ.
Ирланд улсын парламентын сонгуулиар Шинн Фейн нам 24.5, Фианна Файл 22.2 харин Финэ Гэл нам 20.9 хувийн саналыг аваад байгаа мэдээлэл гарсан байна. Гэхдээ аль ч улс төрийн хүчин олонхийг бүрдүүлж чадахааргүй байгааг шинжээчид онцолжээ. Ирландын парламентын сонгуулийн санал хураалт ням гарагийн 22 цагт өндөрлөсний дараа санал тоолох ажил эхэлжээ. Нийт 39 тойргийн саналыг тоолох ажил ням гарагийн өглөөний 09 цагт эхэлсэн юм.
Ням гарагт санал тоолох ажил бүрэн дуусаагүй учраас даваа гараг буюу өнөөдөр өдрийн 10 цагаас санал тоолох ажил дахин явагдах юм. Ирландын парламент нь 160 суудалтай, парламентад 80 болон түүнээс дээш суудалтай болсон улс төрийн хүчин олонхийг бүрдүүлэгч болох юм. Ийнхүү аль ч улс төрийн хүчин олонхийг бүрдүүлэгч болж чадахааргүй дүр зураг ажиглагдаж байгаа учраас улс төрийн намууд эвслийн засгийн газрыг байгуулах асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ сонгууль болохоос өмнө Фианна Файл болон Финэ Гэл намууд хамгийн олон саналыг аваад байгаа Синн Фейнтэй эвслийн засгийн газрыг хамтран байгуулахгүй гэдгээ илэрхийлж байсан юм.
Харин Шин Фейн намын тэргүүн Мэри Лоу Мк Доналд Дублин хотод болсон уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Фианна Файл болон Финэ Гэл аль алийг нь оруулахгүйгээр эвслийн засгийн газрыг бүрдүүлэх боломжийг хайж байгаагаа хэлсэн байна.
| Ирланд улсад парламентын сонгуулиар Шинн Фейн нам илүү өндөр санал авчээ | ||
| Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.