Шууд Chart

Дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулжээ

2020-02-11 09:46:46

Америкийн Колорадо мужид дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулсан байна. Тус салютыг буудуулахад ашигласан галт сум 1 тонн гаруй жинтэй байжээ.

Колорадо мужийн Стримбоут Спрингс  хотын тэнгэр ув улаан өнгөөр бүрхэгдсэн байна.  Тус хотынхон жил бүр тэмдэглэдэг өвлийн багт наадмын үеэр буюу ням гарагийн шөнө 2800 паунд буюу 1 тонн 200 кг  гаруй жинтэй галт сумыг буудуулжээ. Энэхүү баярын салютын сум нь Тоёота Королла машинтай энэ дүйцэхүйц жинтэй гэдгийг онцолсон юм. Емералд гэх уулын орой дээр суурилуулсан 7 метр гаруй урттай ган хоолойг ашиглан галт сумыг буудуулжээ. Энэхүү төслийг санхүүжүүлж, мөн менежерээр нь ажилласан Тим Борден аварга баярын салютыг бүтээхэд цаг их орсон гэдгийг хэлжээ. Дэлхийн Дээд Амжилт номонд энэ үйл явдал бүртгэгдэж, Борден болон түүний багийнхан гэрчилгээгээ гардан авчээ. 

Үүнээс өмнө буюу 2018 онд Арабын Нэгдсэн Эмирт улсад  мөн л 1 тонн гаруй жинтэй сумаар баярын салютыг буудуулж байсан юм. Төслийн менежер Борден аварга салют хүмүүст маш их таалагдсан талаар хэлж, Стримбоут Спрингс хотын оршин суугчид дараагийн сонирхолтой үзүүлбэрийн талаар асуух болсон талаар ярьжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том баярын салютыг буудуулжээ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй