Шууд Chart

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн туршилтыг үргэлжлүүлнэ

2014-03-26 14:12:15

Уул уурхайн яам, Япон улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг манай улсад нэвтрүүлэх төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн.  

Төслийн хүрээнд  өнгөрсөн оны  есдүгээр сард нүүрсийг элсээр баяжуулах технологийн туршилт хийлгэхээр Тавантолгойн ордоос хоёр тонн нүүснийг Японы Нагата инженеринг компанид явуулаад байсан юм. Тэгвэл  уг туршилтын явц, үр дүнгийн талаар Японы төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатарт ирж танилцуулга хийсэн байна.

Туршилт явуулахдаа бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх үүднээс элсээр баяжуулах болон агаарын чичиргээт ширээний технологийн аргыг ашиглажээ. Ингэснээр элсээр баяжуулах технологиор 10-35 мм, агаарын чичиргээт ширээгээр 0.5-10 мм ширхэглэг бүхий нүүрсийг тус тус ангилан ялгасан бөгөөд гарц нь 9.2 хувийн үнслэгтэй нөхцлөөр 86.6 хувь, хэрэв үнслэгийг 10 хувьд хүргэвэл 89.3 хувь болохоор байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Цаашид туршилтыг үргэлжлүүлснээр  0.5 мм-ээс бага хэмжээний ширхэглэг бүхий нунтаг нүүрсийг хэрхэн ашиглах, Монголын элсний нарийвчилсан судалгаа хийх, улмаар бага оврын хагас үйлдвэрлэлийн зориулалт бүхий туршилтын үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх зэрэг асуудлууд шийдлээ олно гэдэгт итгэлтэй байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн туршилтыг үргэлжлүүлнэ   
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй