Шууд Chart

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P шүтэн бишрэгчдэдээ таагүй мэдээ дуулгажээ

2020-02-11 10:45:06

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P шүтэн бишрэгчдэдээ дахин нэг таагүй мэдээ дуулгажээ.  

Тэрбээр энэ сарын 7-нд инстаграм хуудсаараа шууд дамжуулалт (live) хийсэн бөгөөд өөрийг нь хайрлаж, дэмждэг хүмүүсээс уучлалт гуйсан байна. Мөн өнгөрсөнд хийсэн бүх зүйлдээ маш их харамсаж буйгаа илэрхийлээд "Би БНСУ-д дахин уран бүтээл туурвих бодолгүй байна. Яагаад гэвэл ард иргэд нь чөтгөр" гэжээ.

Харин сэтгүүлчдэд хандан "Миний хэлсэн үгийг нийтлэл болгох хэрэггүй" хэмээн анхааруулжээ. Гэсэн ч төд удалгүй Naver, Nate зэрэг томоохон сайт энэ талаар нийтлэл гаргажээ.

Хүмүүс реппэр T.O.P-ийн энэ үйлдлийг маш их шүүмжилсэн бөгөөд “Дахин Солонгос хэлээр ярих хэрэггүй. Гадаадад очиж амьдраарай”, “Бидний мөнгөөр баян болсон байж биднийг доромжилж байна” гэх зэрэг сөрөг сэтгэгдлүүдийг үлдээжээ.

T.O.P 2019 оны аравдугаар сард инстаграмдаа “Надад дахин Кпопт хөл тавих бодол алга” хэмээн бичиж байсан юм. Шүтэн бишрэгчид нь үүнийг хошигнол хэмээн тайлбарлаж байсан ч реппэр маань энэ удаад дуу гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

T.O.P-ийн хувьд 2017 онд мансууруулах бодистой нэр холбогдож шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан билээ. Түүний энэхүү үйлдлийг Солонгосчууд маш ихээр шүүмжилсэн. Үүний дараа реппэр T.O.P нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж байв. Ийнхүү шүтэн бишрэгчид нь түүний энэхүү үйлдлийг “Амиа хорлох оролдлого” хэмээн таамаглаж байсан юм.

Тэрбээр 2019 оноос инстаграм хуудсаа идэвхтэй ашиглаж эхэлсэн ч БНСУ-ын ард түмний доромжилсон сэтгэгдлүүд түүнийг тайван байлгаагүй бололтой. Учир нь өнгөрсөн аравдугаар сард T.O.P “Доромжилсон сэтгэгдэл гэдэг бол аллага. Эрх чөлөөг ч бас хариуцлага дагах ёстой” хэмээн сторидоо оруулж байжээ.

Big Bang хамтлаг ирэх дөрөвдүгээр сард "Coachella" наадамд оролцох бөгөөд хүмүүс тэднийг БНСУ-д биш АНУ-ын зах зээлд уран бүтээл хийнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P шүтэн бишрэгчдэдээ таагүй мэдээ дуулгажээ   
Үзсэн: 4436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
parzit nuhur bna [127.0.0.xxx] 2020-02-12 10:47
virus teegch bndaa, ene so-oos yavaad buun korona teegeed mgl-d iruul yanaa, bi lav korona-d durtai, gehdee heineken iluu goy l doo
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 00:44
Tegsen deer yum bnoo
ард [127.0.0.xxx] 2020-02-11 19:14
zail muu umhii har hujaanuud
zochin [127.0.0.xxx] 2020-02-11 17:30
Sahalt emgen

Бидэнтэй нэгдээрэй