Шууд Chart

Дачин Тамсаг хэвийн ажиллаж эхэлжээ

2014-03-26 14:27:45

Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна Дачин Тамсаг" компанийн олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт гал гарсны улмаас найман машин шатаж, хоёр хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. 

Ослын газарт гал гарсан шалтгааныг тогтоох, нөхөн завсар шаардлагын улмаас экспортын үйл ажиллагааг түр зогсоосны зэрэгцээ газрын тос агуулах савны багтаамжаас шалтгаалан олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг хаасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
 
Тэгвэл өнөөдрийн байдлаар "Петро чайна Дачин Тамсаг"  компани газрын тос олборлолт болон экспортын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа.
 
Галын ослоос үүдсэн эвдрэл гэмтлийн засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал, ажиллах хүчнийг БНХАУ-аас богино хугацаанд оруулж ирэн сэргээн босголтын ажлыг энэ сарын 17-ны өдөр хийж дуусгаснаар тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дачин Тамсаг хэвийн ажиллаж эхэлжээ   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй