Шууд Chart

Хэлмэгдэгчдийн гэр бүлд 80 сая төгрөгийн нөхөн олговор гардуулав

2020-02-11 12:29:07

Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисоос  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг  цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох тухай”  хуульд заасны дагуу материал нь хангагдаж байгаа ахмад настангуудад тус бүр 80 сая төгрөгийн нөхөн олговорыг гардуулан өглөө.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-нд орсон  зарим өөрчлөлтийн  дагуу энэ хуулийн 23.1-д заасны үндсэнд орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөн олговрыг олгохоор заасан юм.

Тодруулбал “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэгчийн  эхнэр, нөхөр, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор 80 сая төгрөг гардуулна хэмээн хуульчилсаны дагуу иргэдэд нөхөн олговор хүртээнэ” гэсэн байдаг билээ.    

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 мянган төгрөгийн дээрх иргэд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн  төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээд нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Одоогоор Баянхонгор аймагт нөхөн олговорын материалыг бүрдүүлэх шатандаа явж буй 21 иргэн байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэлмэгдэгчдийн гэр бүлд 80 сая төгрөгийн нөхөн олговор гардуулав   
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй