Шууд Chart

АНУ Хятадын армийн 4 албан хаагчийг кибер халдлагад буруутгалаа

2020-02-11 16:01:27

АНУ Хятадын армийн 4 офицерыг кибер халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Хятадын армийн албан хаагчдыг Equifax гэх зээлийн үнэлгээний компанийн олон сая үйлчлүүлэгчдийн мэдээллийг хулгайлсан  гэх хэрэг одоогоос 2 жил гарч сөхөгдөж байсан юм. Хятадын талаас энэ үйл явдалтай холбогдуулж ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 54 судалгааны Институтийн гишүүд гэгдэж буй армийн 4 офицер Equifax гэх компанийн серверийг хакердаж, мэдээлэл хулгайлсан хэрэг 2017 онд  гарч байсан юм.  Энэхүү кибер халдлагад Америкийн 140 сая гаруй иргэний мэдээлэл өртсөн юм. Америкаас гадна Их Британи болон Канадын үйлчлүүлэгчдийн мэдээлэл алдагдахад хүрч байжээ.  Хятадын армийг албан хаагчид Equifax компанид кибер халдлага явуулж, тус зээлийн эрсдэлийн үнэлгээний мэдээллийн компанийн үйлчлүүлэгчдийн нэр, хаяг, байршлаас гадна төрсөн он сар өдөр зэрэг хувийн мэдээллийг хулгайлсан байна.  

Америкийн ерөнхий прокурор Уильям Барр “энэхүү кибер хадлага нь  Америкийн түүхэн дэх хамгийн том кибер халдлагын нэг  гэдгийг онцлон хэлж, хэрэгтнүүдэд өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт хариуцлага оногдуулна” гэдгийг хэлсэн байна. Харин Equifax компанийн тухайд  хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртсөнөөс гадна  энэ халдлагын хохирлыг барагдуулах үүднээс Америкийн Холбооны Худалдааны Комисст 700 сая ам.долларыг төлөхөөр болсон юм. Хятадын армийн офицерууд 20 орчим орны 34 серверээр дамжиж, өөрсдийн жинхэнэ байрлалыг нуухыг оролдсон талаар Америкийн прокуророос мэдээлжээ.  Алдагдсан мэдээллийг хууль бусаар ашигласан, ашиглах гэх оролдсон зүйл одоогоор ажиглагдахгүй байгаа юм. Гэхдээ Хятадын армийн албан хаагчдын хулгайлсан мэдээллийг  тагнуулын зорилгоор ашиглах бүрэн боломжтой гэж болгоомжилж байгаа юм.

Харин Бээжингийн зүгээс ямар нэгэн тайлбарыг өгөөгүй байна. Америкийн Жоржиа мужийн Атланта хотод төвтэй Equifax гэх зээлийн үнэлгээний компани нь 820 сая хэрэглэгчдээс гадна 91 сая гаруй бизнесийн мэдээ мэдээллийг хадгалдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Хятадын армийн 4 албан хаагчийг кибер халдлагад буруутгалаа  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй