Германы засгийн эрхийг баригч Христийн Aрдчилсан Холбоо намын дарга Аннегрет Крамп-Карренбауэр албан тушаалаасаа буухаар төлөвлөж байгаагаа зарлаад байна. Тэрбээр Германы Канцлер Ангела Меркелийн орыг залгах хүн гэгдэж байсан юм.
Аннегрет Крамп-Карренбауэр нь 2018 оны 12 дугаар сараас хойш Христийн Ардчилсан Холбоо намын даргын албан тушаалыг хашиж байгаа юм. Түүнийг энэ албан тушаалд Канцлер Ангела Меркель өөрөө нэр дэвшүүлэн гаргаж ирж байжээ.
Өнгөрсөн 15 жилийн турш Герман улсыг удирдсан Ангела Меркель ирэх жил албан тушаалаасаа буух юм. Харин түүний орыг хэн залгах вэ гэдэг асуудал олны төвд байгаа юм. Германы дараагийн Канцлераар сонгогдох магадлал тун өндөртэй байсан Аннегрет Крамп-Карренбауэр албан тушаалаасаа буух болсны гол шалтгаан нь түүний намын гишүүдээ удирдан манлайлах чадвар муу гэсэн шүүмжлэл гарах болсонтой холбоотой.
Тэрбээр намынхаа гишүүдтэй уулзалт хийсний дараа Христийн Ардчилсан Холбоо намын тэргүүнээр цаашид ажиллах хүсэлгүй байгаагаа хэлсэн юм. Өдгөө 57 настай улс төр эмэгтэй 1981 онд буюу 19 настай байхдаа Христийн Ардчилсан Холбоо намд элсэж байжээ.
Аннегрет Крамп-Карренбауэр нь 2000 онд Германы Дотоод хэргийн сайдаар сонгогдож байсан бол 2011-2018 оны хооронд Заарланд мужийн сайдаар ажилласан юм. Тэрбээр дээрх хоёр албан тушаалыг хашсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
| Аннегрет Крамп-Карренбауэр албан тушаалаасаа бууна | ||
| Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.