
Бразилын шилдэг хөлбөмбөгч Неймар гадаад дүр төрхөө өөрчилж, үсээ хусуулжээ. Тийнхүү халзан толгойтой болсон зургаа өөрийн цахим хуудаст оруулсан байна.
Тэрбээр Францын "ПСЖ" клубт хүчин зүтгэж буй бөгөөд энэ сарын 1-нд үсээ ягаан өнгөөр будуулсан байв.
Сонирхуулахад, Неймар одоогоор бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй байгаа юм.
Гэхдээ тэр цагтаа алтан бөмбөг (1): 2011 оны Бразилын лиг, мөнгөн бөмбөг (2): 2010, 2011 оны Бразилын лиг, алтан шаахай (3): 2010, 2011, 2012 оны Бразилын лигийн мэргэн бууч, Бразилын цомын мэргэн бууч (1): 2010 гэх зэрэг маш олон шагналыг эзэн болж байсан билээ.
Неймар халзан толгойтой зургаа цахим хуудасдаа оруулжээ | ||
Үзсэн: 1842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.