1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд "ITM 2014" үзэсгэлэн энэ сарын 22-23-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдсан юм. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг төрөл бүрийн бизнесийн боломжууд бүрдүүлж өгдгөөрөө онцлог юм байна. Энэ жил өргөн хүрээтэй зохион байгуулагдаж 16 аймаг, 51 төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан байна.
"ITM 2014" үзэсгэлэн зохион байгуулав | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.