Шууд Chart

Тираннозавр үлэг гүрвэлийн шинэ төрөл Канадаас олджээ

2020-02-12 16:08:59

Тираннозавр үлэг гүрвэлийн шинэ төрөл Канадаас олджээ. Тираннозавр үлэг гүрвэл нь Хойд Америкийн нутагт 80 сая жилийн өмнө амьдарч байсан гэж судлаачид үзэж байгаа юм. Шинэ олдвор нь тираннозаврын хувьслыг судлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж судлаачид үзэж байна. 

Энэхүү эртний махан идэштэн гүрвэл нь 2.4 метрийн өндөртэй, цус нэгт бусад төрөлтэйгөө адил урт хошуутайгаас гадна 7 см гаруй урттай хурц шүдтэй байжээ. Олдворыг Канадын фермерчин Жон Де Гроот анх нээж илрүүлсэн юм. Тэрбээр 2010 онд өмнөд Алберта мужид явган аялал хийж яваад санамсаргүйгээр нэгэн зүйлд бүдэрсэн нь динозаврын араг ясны газар дээр ил гарсан хэсэг байжээ.

Жон Де Гроот өөрөө палеонтологи судлалыг их сонирхдог учраас динозаврын олдвор олсноо тэр даруй мэджээ. Махчин үлэг гүрвэл болох тираннозаврууд хуурай газар хүч чадлаараа ноёрхож байсан юм. Эрдэмтэд нэгэн цагт дэлхийг эрхшээж байсан динозаврууд 65 сая жилийн өмнөх мөхсөн гэж үздэг. Үүнээс өмнө 1970 онд Канад улсаас өөр төрлийн тираннозаврын ясыг малтан гаргаж байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тираннозавр үлэг гүрвэлийн шинэ төрөл Канадаас олджээ   
Үзсэн: 2378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй