Шууд Chart

14 мянга гаруй км хэрэн тэнүүчилсэн чоно Калифорнид үхсэн байжээ

2020-02-12 16:51:42

АНУ-ын амьтан судлаачид QR54 саарал чоныг 2017 оны 10 дугаар сараас хойш мөрдөн судалж байсан юм. Чоныг Америкийн Орегон мужид явж байхад нь барьж, хүзүүнд нь байршил тогтоогч GPS бүхий хүзүүвчийг зүүсэн байна. Орегон мужид нийт 50 гаруй саарал чононд судалгааны зорилгоор хүзүүвч зүүсэн бөгөөд энэ чоно нь 54 дэх болсон учраас QR54 нэртэй болжээ.

Эрдэмтдийн алхаа гишгээ бүрийг нь ажиглаж байсан чоно лхагва гарагт Хойд Калифорни мужийн нутаг дэвсгэрт үхсэн байхыг олж тогтоосон байна. Ижил сүргээ орхисны дараагаар ганцаараа тэнүүчилж эхэлсэн чоно 2017 оны 10 дугаар сараас хойш 8712 миль буюу 14 000 гаруй км "аялсан" юм.

Калифорни мужид 1920 он гэхэд чоно устаж дуусчээ. Үүнээс хойш тус мужид анх удаагаа саарал чоно үзэгдсэн үйл явдал 2011 онд болсон юм. Харин QR54 саарал чонын тухайд сүргээсээ салснаас хойш ихэнх өдөр, хоногийг Калифорни мужийн зүүн хойд нутгаар тэнүүчилж өнгөрүүлжээ.

XX зууны эхэн үе гэхэд АНУ-ын 48 мужид чоно устаж, үзэгдэхээ болиод байжээ. Харин сүүлийн жилүүдэд чонон сүргийн тоо нэмэгдэж байгаа учраас саарал чоныг ховордсон амьтны жагсаалтаас гаргах саналыг зарим байгууллага гаргах болсон юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

14 мянга гаруй км хэрэн тэнүүчилсэн чоно Калифорнид үхсэн байжээ   
Үзсэн: 2862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй