Шууд Chart

Шатрын аваргыг тодруулна

2014-03-26 16:29:22

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-13-ны хооронд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн  эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм.  Одоогоор тэмцээний эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчны нэр эцсийн байдлаар тодроод байна.

Улсын аваргад оролцож байгаа шатарчдаас их мастер Б.Хатанбаатар хамгийн олон буюу 23 дахь удаагаа шигшээд шалгаран өрсөлдөнө. Тэгвэл эрэгтэйчүүдээс Ү.Агьбилэг, Э.Энхнар, эмэгтэйчүүдээс С.Жаргалмаа, Ү.Үүрийнтуяа нар насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээд анх удаа оролцох гэж байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, олон улсын мастер Г.Мөнхгал, Б.Мөнгөнтуул, Н.Баттулга, ФИДЕ мастер М.Гүнбаяр, У.Насанжаргал, Э.Энхнар, Д.Эрхэмбаяр, спортын мастер О.Батзориг, дэд мастер Ү.Агьбилэг, Б.Өлзийбаяр нар өрсөлдөх гэнэ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, С.Отгонжаргал, Ц.Мөнхчулуун, Б.Янжинлхам, спортын мастер Б.Баярмаа, С.Сарантунгалаг, Я.Батзаяа, Э.Хулан, Ө.Нямтуяа, дэд мастер Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар оролцохоор шалгарчээ.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шатрын аваргыг тодруулна   
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй