Өмнөговь аймгийн Булган сумын уугуул. Ч.Одсүрэн нь Монгол Улсын аварга тариаланчаар тодорчээ.
Тэрбээр Булган, Баяндалай, Номгон сумын услалтын системүүдийн тариалангийн талбайн хөрсийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд, шар хуайс зэрэг хамгаалалтын болон гоёлын модоор ойн зурвастай болгосон байна. Мөн 40 га тариалангийн талбайг 100 хувь хамгаалах ойн зурвастай болгож аймгийн хэмжээнд жилд шаардагдах суулгацны хэрэгцээг 100 хувь хангах үүднээс өөрийн мод үржүүлгийн талбайд жилд 40000-50000 ширхэг тарьц суулгац бэлтгэн гаргажээ.
Өөрийн санаачлагаар модны нүх ухагч төхөөрөмж, 1-2 настай суулгацыг ухаж гаргах чадалтай тоног төхөөрөмжийг хийж, ашиглаж байгаа нь хөдөлмөр хөнгөвчилсөн, ажлын бүтээмж үр дүнд шууд нөлөөлөхүйц оновчтой санал, шинэ бүтээл болж чадсан байна.
Ойжуулалтын ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулан нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 610 хүнд түр, найман хүнд улирлын чанартай ажлын байрыг бий болгосон аж.
Түүнчлэн үндсэн бордоо болох бууц, эрдэс бордоог нормын дагуу тогтмол хэрэглэхээс гадна био ялзмаг, шувууны сангас, адууны хомоол болон бусад төрлийн нэмэлт бордоонуудыг талбайдаа хэрэглэж ургамлын арчилгааг агротехнологийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэж, талбайн хог ургамлыг гар аргаар болон техникээр, шаардлагатай үед гербицидээр устган хог ургамал хортон шавжийн асуудлыг шийдвэрлэж байна.
| Монгол Улсын аварга тариаланчаар Ч.Одсүрэн тодорлоо | ||
| Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.