Өнөөдөр 16:00 цагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулна.
Энэхүү журмыг Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулж байгаа юм байна.
Сургууль дадлагын үеэр буюу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Энэ үеэр ажилтан, албан хаагчид газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар дадлага хийнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байгаа ажээ.
Өнөөдөр гамшгаас хамгаалах сургалт болно | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.