
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлогч Серби, Словен Улсад хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцлоо.
Манай улсын баг Сербийн “Земун”, Канадын шигшээ багтай тоглолт хийснээр манай баг 21 хоногийн бэлтгэлээ дуусгав.
“Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэгийн Бангалор хотод болох бөгөөд энэхүү тэмцээний гол бэлтгэлээ Европт хангасан юм.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга, тамирчнаар ОУХМ Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Ананд нар явжээ.
Үндэсний шигшээ баг Серби, Словен Улсад хийх хамтарсан бэлтгэл, тэмцээнээ дуусгалаа | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.