Шууд Chart

Залуус явган аялана

2014-03-27 09:51:35

Залуучууд сүүлийн үед өөрсдийн сонирхлоороо нэгдэж клубуудыг ихээр байгуулдаг болсон билээ.

Залуучуудын энэхүү үйл ажиллагааг дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын залуучуудын холбоо энэ сарыг Клубүүдын сар болгон зарласан байна.

2014 оныг “Нэгдье” залуусаа уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд он гарсаар МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, Япон хэл сонирхогчдын клуб, Залуу гоо зүйч, Залуу наадгайчин, Өглөөний хүн, Номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб, Хөлбөмбөг сонирхогч залуус клуб зэрэг нийт 12 клубыг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлж эхлүүлсэн байна.

Энэ сарын хугацаанд их дээд сургууль, оюутны байраар явж залуусын сонирхлын олон клубууд байгуулах, идэвхжүүлэх тойрон аялал хийсэн бөгөөд нийт 15 клубыг шинээр байгуулж 200 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэжээ.

Тэгвэл энэ 29-ний өдөр клубүүдээ тамга тэмдэгтэй болгох, мөн явган аяллыг зохион байгуулахаар болжээ.

Клубын гишүүдээ танилцуулж, спирт биш спортыг дэмжиж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор Төр хурх, Цэцээ гүн, Манзушир гэсэн маршрутын дагуу явган аяллаар явах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Залуус явган аялана   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй