Шууд Chart

“Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт болно

2014-03-27 09:56:26

УИХ-ын  гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт маргааш “Интер” номын дэлгүүрт болно.

Уг нээлт 11:00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх аж.

Түүний энэхүү ном нь “Баялгийн үндэсний үзэл”, “Цэвэр Засгийн газар”, “Шударга нийгэм” гэсэн гурван хэсгээс бүрджээ. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт болно  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй