2012 онд мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол 371 гарч байсан боловч 2013 онд 330 болж буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэрэг, ослын улмаас 2012 онд 112 байсан бол 2013 онд мөн 112 хүн нас баржээ.
Харин гэмтсэн хүн 2012 онд 187 байсан бол 2013 онд 191 болж 2.1 хувиар өссөн байна.
Түүнчлэн албан бус мэдээллээр хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн нэлээд хувийг мотоциклиос унаж бэртэж гэмтсэн хүн эзэлдэг юм.
Харин тэд ихэвчлэн өөрсдийн буруугаас болж мотоциклиос унаж бэртсэн тул цагдаагийн байгууллагад хандаж шалгуулдаггүй, ахуйн ослын шинжтэй шийдвэрлэгдэж, албан ёсны тоон мэдээнд ордоггүй байх тал ажиглагдаж байна.
Хөдөө орон нутагт гарч байгаа мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд орсон тохиолдол 2012 онд 119 буюу нийт мотоциклийн жолооч нартай холбоотой ослын 32, 2013 онд 93 буюу 28.1 хувийг эзэлжээ.
Өнгөрсөн онд мотоциклийн ослоор 112 нас баржээ | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.