Япон болон Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүнүүд албан ёсоор уулзжээ. Энэ нь дайны үед Японы Азид явуулсан түрэмгийллийн талаарх тус улсын эрх баригчдын байр сууриас болж хоёр тал зөрчилдсөнөөс хойш анхных гэдгээрээ онцлог болов. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нарын хамт Нидерландын Гааг хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр олны өмнө гарсан байна. АНУ-ын эрх баригчид хоёр холбоотон улсынхаа хоорондын зөрчлийг намжаах тал дээр анхаарал хандуулсаар ирснийг ч шинжээчид онцлож байгаа юм. Гэхдээ Обама, Абэ нарын уулзалтын дараахан Хойд Солонгос дунд тусгалын баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдээлжээ.
Энэ нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн үйлдэл төдийгүй одоо үргэлжилж буй Америк-Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян эсэргүүцэж байгаагийн илрэл гэж BBC мэдээллээ. Ямартай ч уулзалтын үеэр Барак Обама "Бид гурван талт хамтын ажиллагаагаараа дамжуулан аливаа өдөөн хатгалга, заналхийллийн эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авна гэсэн хүчтэй мессежийг Пхеньянд илгээсэн" гэж онцлосон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Барак Обама эв түнжин муутай хоёрыг нүүрэлдүүлэв | ||
Үзсэн: 1654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.