Шууд Chart

Дэд сайд Д.Ганхуяг Албани улсад айлчилж байна

2014-03-27 10:39:28

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани улсад энэ сарын 25-26-ны өдрүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Албаний парламентийн дарга ноён Илир Метатай уулзаж, Монгол, Албаний харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос Албаний парламентийн дарга Илир Метад хүргүүлсэн урилгыг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг гардуулав.

Парламентийн дарга Илир Мета Монгол, Албаний хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгдгөө илэрхийлээд энэ онд Монгол Улсад айлчилж  хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах, бизнес форум зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дурдав.

Мөн дэд сайд Д.Ганхуяг Албаний Гадаад хэргийн сайд Дитмир Бушатитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэх талаар санал солилцов. Албани улс Монгол Улсын нэгэн адил байгалийн баялаг арвинтай улс бөгөөд Монгол, Албаний худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, бүс нутгийн болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гадаад бодлоготой манай хоёр улс Европийн холбоо, НАТО, Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах боломжтойг талууд онцлон тэмдэглэв.
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дэд сайд Д.Ганхуяг Албани улсад айлчилж байна   
Үзсэн: 1565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй