Шууд Chart

Агаарын бохирдол жилд хэдэн сая хүнийг үхэлд хүргэж байна вэ?

2014-03-27 10:42:31

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 2012 онд хөгжиж буй орнуудын иргэд голцуу долоон сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан байна. Түүнчлэн зүрхний өвчин, амьсгалын замын эмгэгүүд болон хавдраар өвчлөх нь агаарын бохирдолтой харилцан хамааралтай байгааг тогтоожээ. ДЭМБ-ын мэдэгдэлд "Дэлхий даяар нас барж буй найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүрээлэн буй орчны хамгийн ноцтой эрсдэл болж байна" гэж онцлосон байна. Мөн агаарын бохирдлыг бууруулснаар олон сая хүнийг үхлээс аварч болохыг дурджээ. ДЭМБ-ын тогтоосноор агаарын бохирдлоос болж хүмүүс голцуу зүрх судасны өвчнөөр өвчилж, тэдгээр нь үхлийн шалтгаан болох эрсдэл өндөр байдаг аж.
Гадна орчны агаарын бохирдлоос болж тусах магадлалтай өвчнүүд.
•    40 хувь - зүрхний өвчин
•    40 хувь - саа өвчин
•    11 хувь - уушгины хурц өвчин (COPD)
•    6 хувь - уушгины хавдар
•    3 хувь - амьсгалын замын цочмог халдвар (хүүхэд)

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Агаарын бохирдол жилд хэдэн сая хүнийг үхэлд хүргэж байна вэ?   
Үзсэн: 1894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй