Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401, 405 дугаар ангид хууль тогтоомжийн хэрэгжилт болон ялтны харуул хамгаалалт хэр байгааг шалгажээ.
Шалгалтаар хүмүүжигчийн бие болон байранд хийх үзлэгийн үеэр тэмдэглэл хөтлөөгүй, дамжин өнгөрүүлэх ангид нэг ялтанд оногдох талбайн хэмжээ багассан зэрэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын удирдлагад танилцуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлагыг хорих 401, 405 дугаар ангид хүргүүлсэн гэнэ.
Түүнчлэн шалгалтын мөрөөр авсан арга хэмжээг биелүүлсэн эсэхтэй эргэж танилцахаар шийдвэрлэсэн байна.
Хорих ангиудад шалгалт хийжээ | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.