![](/uploads/202002/news/thumb/a0d090b6ab608c7574c35a2ab6f6f751_x3.jpg)
Herman гэх нэртэй тагтаа мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн нисэж чаддаггүй болоод нэг жил болж байгаа юм. Харин Lundy гэх бяцхан гөлөг нуурын гэмтэлтэй учраас мөн л алхаж чаддаггүй юм байна. Америкийн “Mia” гэх амьтан хамгаалахын сангийн асран хамгаалалтад аваад буй нисэж чаддаггүй тагтаа, алхаж чаддаггүй гөлөг хоёр нэг үүрэнд амьдардаг юм. Тэдний бие биендээ тун нөхөрсөг хандаж буй талаарх бичлэг интернетэд тавигдсанаас хойш олон мянган хүний анхаарлыг татжээ.
Америкийн Нью-Йорк хотод байрладаг “Mia” сангийн тэргүүн Сүе Рогерс гөлөг тагтаа хоёрын нөхөрлөлийн талаарх мэдээлэл интернетээр цацагдсаны тараа тус сайн дурын байгууллагад олон зуун сайхан сэтгэлт хүмүүс хандив өгч эхэлсэн талаар ярьжээ. Хандив болон талархлын захидал одоог хүртэл ирсээр байгаа талаар Сүе Рогерс ярьсан байна. Хоёрхон өдрийн дотор 6000 ам.долларын хандив цугласан бөгөөд “Mia” сан дээрх мөнгийг төрөлхийн бэрхшээлтэй болон бэртэж гэмтсэн зарим амьтны эмчилгээний зардалд зарцуулах юм.
Нисдэггүй тагтаа, алхаж чаддаггүй гөлөг хоёр “сайн” найз болжээ | ||
Үзсэн: 1851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.