![](/uploads/202002/news/thumb/3ffa65bffe36b580c557e0ad8ae79b97_x3.jpg)
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 27. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,, батлах,, хэрэглэх,, хулгай дээрмийг номхотгох,, гэмтнийг шийтгэх,, мал адгуус номхруулах,, сан тавиулах,, угаал үйлдэх,, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.