![](/uploads/201403/news/thumb/d1e34b42c9703a7bfa59e806ff4de037_x3.jpg)
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Хүүхдийн төлөө үндэсний газар”-тай хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Гэр бүл-Улс” зөвлөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Эцэг, эх, насанд хүрэгчдэд гэр бүлийн боловсролыг гишүүн бүрийн хэрэгцээнд үндэслэн эзэмшүүлэх замаар гэр бүлүүдэд бодит туслалцаа үзүүлэх зорилготой уг зөвлөлгөөнд ЕБС-ийн захирлууд, ЕБС-ийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл болох 25 гэр бүл буюу 1000 иргэн оролцох юм байна.
Уг зөвлөлгөөнд оролцсоноор гэр бүлийн гишүүд бие биеэ ойлгох ойлголт нэмэгдэж, бат бөх гэр бүл бий болох, архины асуудалтай хүмүүст өөрийгөө өөрчлөх боломж нээгдэх, гэр бүлийн хүчирхийлэлгүй сургууль завсардалтгүй болж, аз жаргалтай гэр бүлийн тоо нэмэгдэхэд үр дүнгээ өгнө гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ. Зөвлөлгөөн маргааш 15:00 цагаас МҮЭСТО-нд болох юм.
“Гэр бүл-Улс” зөвлөлгөөн болно | ||
Үзсэн: 2137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.