Шууд Chart

Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ барилаа

2020-02-21 10:16:42

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт цаашид идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэн хэлэв.


Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ барилаа   
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй