![](/uploads/202002/news/thumb/8b61b11df92edb80ad90f8e3c4e304d3_x3.jpg)
“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг. “Монголчуудын уламжлалт мэргэжлийн үг” сэдвээр бэлтгэнэ. “Уул уурхайн холбоотой үг” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцана.
“Хөх дурсгал” булан “Эрдэнэсийн алтан сангаас”: “Анагаах ухааны дөрвөн үндэсний нэг Увдисын үндэс – Ман аг лханатав” судрын тухай танин мэдэхүйн мэдээлэл.
“Эх хэл соёлоо дээдэлъе” буланд МУИС-ийн багш доктор Пүрэвжанцан оролцож, “аруу, аруухан, архад, архай, архгар” зэрэг “мартагдсан монгол” үгийг тайлбарлана.
Мөн “Орчуулж болох монгол үг” буланд “артель, аспирант, аспирантур, ассамблей, астрономи” зэрэг үгийг тайлбарлана.
Монголчуудын уламжлалт мэргэжлийн үг | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.