Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медаль, цэргийн хүндэт медалиар шагнасныг ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт гардуулсан байна.
Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Эрдэнэ, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Ц.Бүдрагчаа нарын нэр бүхий 11 алба хаагч энгэрээ мялаалгалаа.
Цагдаагийн албан хаагчдыг одон медалиар шагналаа | ||
Үзсэн: 2036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.