Шууд Chart

Нүүдэлчин Монгол ахуйг бодитоор үзүүлнэ

2013-07-10 18:14:43

Сүүлийн жилүүдэд Монголд ирэх жуулчдын тоо өссөөр байгаа юм. Монгол улс бол өөрийн өвөрмөц нүүдэлчний ахуй соёлоороо жуулчдын сонирхлыг их татдаг билээ. Жуулчид голчлон улсын баяр наадмын үеэр манай улсыг зорихыг чухалчилдаг. Тиймээс ч энэ жилийн наадмын үеэр Хүй долоо худаг”-т  Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг харуулсан нэгэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь гадны жуулчдад Монголыг илүү ихээр таниулахад чиглэсэн шинэлэг арга хэмжээ болоод байгаа юм.  Гадаадын иргэд, жуулчдын зочлох тус үзэсгэлэн нь орчин үеийн ямарч хэрэглэлгүй нүүдэлчин айл байх бөгөөд тэнд зөвхөн монгол ахуйг цогцлоожээ. Монгол гэр нь уламжлалт сав суулга, эд хогшил, тавилгатай байхаас гадна таван хошуу малыг хэрхэн маллаж амьдрал ахуйдаа  ашигладаг, ердийн хөсөг болох үхэр тэрэг, сарлаг, тэмээ, морин тэргээр нүүдэллэх, цагаан идээний амтлагаа, үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих зэрэг үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Нүүдэлчин айлын эзэд нь 20-р зууны эхэн үеийн төв халх шинжийг хадгалсан хувцас хэрэглэлтэй байх агаад нүүдэлчин хот айлын амьдралын хэв маягийг бодитоор үзүүлж байгаа ажээ.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Нүүдэлчин Монгол ахуйг бодитоор үзүүлнэ  
Үзсэн: 4420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй