Шууд Chart

Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захиралтай уулзав

2020-02-27 16:18:48

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жяньтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгаа өвчин дэгдэж, олон хүний амь нас аюулт өвчинд нэрвэгдэж, Хятадын ард түмэн сэтгэл санааны их хохирол амссанд эмгэнэл илэрхийлэв.

Мөн Хятадын Засгийн газар халдварт өвчний тархалтыг таслан зогсоох тууштай арга хэмжээ авч, богино хугацаанд үр дүнд хүрч байгааг тэмдэглэж, монголын тал найрсаг харилцаатай Хятадын ард түмнийг энэхүү хүнд хэцүү сорилтыг амжилттай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олны чин сэтгэлийн дэмжлэг болох нэг өдрийн ажлын цалингийн хандивыг гардуулав.


Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захиралтай уулзав  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй