Шведийн Стокгольм хотын Солна дүүргийн нэгэн айлын гал тогоог "эзэгнэж", гэрийн эздийг айлгасан аварга харх орон нутгийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна. Ратзилла гэгдэж буй тус хархны урт сүүлийг нь оролцуулаад 40 см ажээ. Өрхийн тэргүүн Эрик Корсасын хэлснээр муур нь хархнаас айгаад гал тогоо руу огт орохгүй байсан гэнэ. BBC-ийн мэдээлснээр аварга харх цемент, модыг мэрж, агааржуулах хоолойгоор дамжин айлд орсон бөгөөд сүүлд нь хортон шавьж, мэрэгчдийг устгадаг мэргэжилтнүүд урилгагүй зочныг том хавхаар барьсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Муурыг айлгасан аварга харх | ||
Үзсэн: 5761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.