Шууд Chart

"Tectonic" компани иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ

2014-03-28 09:14:44

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт "Tectonic" компанийн "Khansvill" хороололд байр авсан 33 айл байрны метр квадрат дутуу талаар гомдол гаргасны дагуу хяналт шалгалтыг хийж үзэхэд иргэдэд нийтдээ 620 орчим сая төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Энэ дагуу тус компанид албан шаардлага хүргүүлж иргэдийг хохиролгүй болгохыг үүрэгдсэний дагуу энэ сарын 26-ны өдрийн байдлаар 23 айлын 425.992.827 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан  байна. Үлдсэн 10 айлын хохирлыг богино хугацаанд төлж барагдуулах тухай албан бичгээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлээд байна. Ийнхүү иргэдийг хамгийн ихээр хохироосон гурван компанийн нэг болох "Tectonic" үүрэг хариуцлагаа ухамсарлаж Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж ажиллахаа мэдэгдлээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Tectonic" компани иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ   
Үзсэн: 2224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй