Камерын өмнө гарч, зодооны урлагийн гайхамшгийг харуулж чадсан цөөн жүжигчдийн нэг нь Стивен Сигал. Тэгвэл тэрээр 143 сая хүн амтай хойд хөршийн ард иргэдэд урам зориг өгч, тэднийг бялдаржуулж чийрэгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж чадах болов уу?
Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сталины үеийн "Хөдөлмөр, хамгаалалтад бэлэн" нэртэй бялдаржуулах хөтөлбөрийг сэргээж байгаагаа зарласан юм. Бие махбодио эрүүлжүүлж бялдаржуулахыг бүх насны иргэдэд уриалах энэхүү хөтөлбөрийг Сочигийн өвлийн олимпийн төсвөөс илүү гарсан мөнгөөр санхүүжүүлнэ гэж "Time" сэтгүүл мэдээлжээ.
Сигал энэ хөтөлбөрт хэр том үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа ч хөтөлбөрийг удирдах саналыг түүнд тавихыг үгүйсгэхгүй гэдгийг ажиглагчид хэлж байна. "Washington Post"-д мэдээлснээр тэрээр Оросын Ерөнхийлөгчийн хамт шинээр барьж байгуулсан спорт цогцолбортой танилцжээ. Харин BBC-ийн мэдээллээс үзвэл Сигал Оросын Крымд явуулсан ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Аризона мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөх асуудлыг сонирхож байгаагаа хэлжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Путины ард иргэдээ бялдаржуулах ажилд Стивен Сигал туслаж чадах уу? | ||
Үзсэн: 2183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.