Шууд Chart

Японы хачирхалтай "Цуст нуур"-аар...

2020-02-29 10:46:29

Өнөөдөр Японы Беппу хэмээх хотын дэргэд орших "Цуст нуур" хэмээн нэрлэгдсэн цөөрмийн талаар цомхон мэдээллийг уншигч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Дэлхий ертөнцийн тайлагдаагүй гайхамшгуудын нэг болох тэрхүү цөөрмийн усан өнгө нь цаг агаарын дагуу өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгддөг гэж нутгийнхан нь ярьдаг аж.

Нартай өдрөөр цөөрмийн ус улбар шар болдог бол үүлэрхэг өдрүүдэд час улаан болж хувирдаг байна. Аянга цахилгаантай өдрүүдэд цөөрмийн ус үнэхээр нууцлагаар жинхэнэ цус шиг болдог. Эрдэмтэд үүнийг усанд магни, төмрийн исэл маш ихээр агуулагдсантай холбон тайлбарладаг.

Зарим үед усны температур 90 градус хүртэл халдаг бөгөөд энэ үеэр жуулчдыг цөөрөмд ойртохыг хориглодог. Энэхүү үзэгдэл өдөр бүр 40 орчим минут үргэлжилдэг ажээ.


Японы хачирхалтай "Цуст нуур"-аар...  
Үзсэн: 3884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
з [127.0.0.xxx] 2020-02-29 18:19
нэг их гайхаад байх зүйл биш доор нь галт уул байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-29 20:11
Даруухан байж сур

Бидэнтэй нэгдээрэй